Монголын тайзнаа “Love letters” жүжгийг анх удаа толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-14 09:33:32

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Монгол” театр Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны эрхтэй анх удаа монголын тайзнаа толилуулна.


Тус жүжиг нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотын Офф-Бродвейн тайзнаа анх тавигдсанаас хойш дэлхийн 50 гаруй оронд тоглож ирсэн, үзэгчдийн талархлыг хүлээсэн сонгодог бүтээл юм. Энэхүү жүжиг хайр сэтгэл, цаг хугацаа, амьдралын үнэ цэнийг захидлаар өгүүлдгээрээ онцлогтой.


Энэхүү жүжгийн гол дүрд “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, МУГЖ С.Болд-Эрдэнэ нар тоглох аж.

 

 

相关新闻