ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлт танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-15 07:18:48

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн урлагийн өдөр тохиож байна. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

08:30 цагт: “Хүмүүнлэг элч-99” үйл ажиллагаа Төрийн ордны Их засаг танхимд болно. 

09:00 цагт: "COP17" бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: “Согтууруулах ундааны хяналтын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатарт болно. 

10:00 цагт: Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болно.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны хурлын танхимд болно. 

11:30 цагт:  Монголын Хүний Төлөө намаас Ээлжит бус их хурлын тов зарлах болон Улсын Дээд шүүхийг Захиргааны шүүхэд өгөх тухай Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ. 

11:40 цагт: Монгол сурагч оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно. 


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна. 

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

 

Хилийн чанадад: 

-Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл болно. 

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Вашингтон хотноо Олон Улсын Валютын СанДэлхийн банкны хаврын чуулга уулзалт болжТөв банкуудын ерөнхийлөгчСангийн сайд нар дэлхийн эдийн засагсанхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 


Орон нутагт: 

Орхон:  "Эмоци" хамтлагийн хамтлагийн инээдмийн интертайнмент шоу тоглолт Соёл, урлагийн цогцолборт болно.

相关新闻