KIST-ийн тэтгэлэгт магистрын хөтөлбөрт нэг оюутан сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-14 11:24:25

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. JCI Progress салбар байгууллага, Монгол Улсын “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн /KIST/, болон JCI Wonju салбар байгууллагатай хамтран магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.


Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт бодит хувь нэмэр оруулах, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн судалгааны хүрээлэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор KIST-ийн бүрэн тэтгэлгээр БНСУ-ын KIST School /UST/-д 2026 оны 9 дүгээр сард эхлэх магистрын хөтөлбөрт нэг оюутныг сонгон шалгаруулна.


Суралцах чиглэл

  • Хүнсний биотехнологи
  • Иргэний болон байгаль орчны инженерчлэл
  • Биотехнологи

Тэтгэлгийн нөхцөл

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байр
  • Сар бүрийн амьжиргааны тэтгэлэг /ойролцоогоор 1.000.000 вон/

Тавигдах шаардлага

  • Эцэг, эх хоёулаа Монгол Улсын иргэн байх
  • Дээрх чиглэлээр бакалаврын зэрэгтэй /эсвэл 2026.05.31-ний дотор төгсөх/
  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш
  • Төгсөөд “Агро-сити” бүсэд ажиллах үүрэг хүлээх
  • Гадаад хэлний шалгалтын оноо: IELTS 6.0, TOEFL 80, TOPIK 4 болон түүнээс дээш

Бүрдүүлэх материал

  • Анкет, элсэлтийн өргөдөл, дагалдах захидал
  • Диплом, транскрипт /CGPA-тай/
  • Иргэний үнэмлэх, паспортын хуулбар
  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хэлний шалгалтын албан ёсны оноо
  • Хоёр тодорхойлолт /мэргэжлийн багшаас/
  • Суралцах төлөвлөгөө /2000 хүртэл үг/
  • Гурван үеийн намтар
  • Эрүүгийн хариуцлагын тодорхойлолт /E-Mongolia/

Дээрх мэдээллийг зөвхөн монгол-солонгос эсхүл монгол-англи хэлээр бөглөнө. Мөн бүх бичиг баримтыг нэг PDF файл болгож progress@jcimongolia.mn хаягт илгээнэ. /agro_city@ulaanbaatar.mn хаягийг СС хийх аж. 


Сонгон шалгаруулалт:

Энэ сарын 25-ныг хүртэл материал хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт хоёр үе шаттай ба эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчдад 2026 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө ярилцлагын мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.

 

 

相关新闻