Хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад онцгой анхаарахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-14 13:27:55

Улаанбаатар2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Сейтакыновыг энэ сарын 13-нд хүлээн авч уулзав.


Сайд Б.Батцэцэг сүүлийн жилүүдэд хоёр улсын Төрийн тэргүүн нарын хүчин чармайлт, ойр нягт хамтын ажиллагааны үр дүнгээр Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн голлох салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, энэ онд тус улстай хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын бэлтгэлийг хангах, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахыг Элчин сайдаас хүслээ.


Элчин сайд А.Сейтакынов хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүхий л түвшний төлөөлөгчдийн солилцоог эрчимжүүлэх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

相关新闻