Дорноговь, Сүхбаатарын нутгаар шороон шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь, Сүхбаатарын нутгаар өнөөдөр салхи, шороон шуургатай байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн
хойд хэсгээр бороо цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас
орохгүй.
Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун
хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг
болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж,
шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,
Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1+6 градус, говийн бүс нутгийн зүүн
өмнөд хэсгээр +17+22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12+17
градус, бусад нутгаар +6+11 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө сэрүүсэж +4+6 градус дулаан байна.