МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний музей хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-15 14:18:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.


Хамтран ажиллах санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн нар гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичиг нь Музейн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд соёлын өвийг сурталчилж, олон нийтэд таниулах, соёлын аялал жуулчлал болон мэдээллийн хамтын ажиллагааг дэмжиж, салбар хоорондын уялдааг өргөжүүлэх зорилготой юм.


Санамж бичгийн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний музей нь  2026 оноос эхлэн жил бүр хамтарсан ажлын төлөвлөгөө гаргаж, музейн цуглуулга, түүх, соёлын өвийн талаар мэдээ, мэдээлэл, сэтгүүл, контент бэлтгэж Монгол Улсад болон олон улсад түгээх, үзэсгэлэн арга хэмжээг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


相关新闻