Боловсролын байгууллагад үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-01 09:32:54

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар боловсролын байгууллагуудын бүтэц хэв шинжийг оновчтой болгох чадварлаг боловсон хүчнээр хангах зорилгоор Мөрөн сумын ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж байна.

Хяналт шалгалт үнэлгээний ажлын хэсгийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Н.Баатар-Очир ахалж Мөрөн сумын сургууль цэцэрлэгийн багш, сурагч, ажилчдаас шалгалт авч байна. Шалгалт дууссаны дараа сургууль цэцэрлэг бүрт дүнгийн хурал хийж доогуур буюу хангалтгүй үнэлгээ авсан багш нарт 3 сарын хугацаатай үүрэг өгч дахин шалгалт авч алдаагүй засаагүй бол хариуцлага тооцох гэнэ.

Сүүлийн жилүүдэд тус аймгийн төгсөх ангийн сурагчдын үнэлгээ улсын дунджаас буурч байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулан шилдэг багш нарын нөөц бүрдүүлэх Боловсрол биржийг шинэчлэн байгуулж Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг сургууль цэцэрлэгүүдэд хяналт хийж дуусаад сумдад ирэх оноос хийх ажээ.

Б.Гантуяа 

相关新闻