Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар өнөөдөр салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас бороо орно. Бусад
нутгаар хур тунадасгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,
Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20
метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр +19+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15+20
градус, бусад нутгаар +10+15 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +11+13
градус дулаан байна.