Давс, бодис нөөцлөхөд 13,5 сая төгрөгийг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-01 09:37:35

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж энэ өвөл цас их орох төлөвтэй байгаа учраас хальтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор Мөрөн сумын замуудад хэрэглэхэд шаардагдах 5 тн бодис, 20 тн давсыг 13,5 сая төгрөгөөр худалдан авахад шаардагдах 13,5 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэв.

Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс орон нутагт цас их орсонтой холбогдуулан хальтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 13 замын уулзварт 3тн давсыг асгасан байна. Тус төвөөс замуудад шаардлагатай үед хэрэглэх 1 тн бодис 8 тн давсыг нөөцөлсөн боловч ойр ойрхон цас орж байгаа тул 5 тн давсны нөөцтэй үлдсэн байна.

Цаашид цас их орвол хүрэлцэхгүй учраас нөөц давс, бодисны хөрөнгийг онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэв.

Б.Гантуяа 

相关新闻