Ц.Даваацэрэн “Эрдэнэт хотын хүндэт иргэн” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-01 09:40:50
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг Орхон аймаг, Эрдэнэт хотын төр захиргааны байгууллагаас “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналаар шагналаа.

Тэрээр Эрдэнэт хотын дээд шагнал болох “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг хүртэж буй 22 дахь нь хүн болж байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ, “сүүлийн дөрвөн жил үйлдвэрийг амжилттай удирдан, Орхон аймагтай хамтын ажиллагааны  гэрээ байгуулж орон нутгийн үйлдвэр, байгууллагуудыг дэмжин нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг тань  үнэлэн аймгийнхаа дээд шагналыг олгож байгаадаа туйлын  баяртай байна” гэлээ.  

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻