БУЛГАН: Мал төллөлт 44.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-17 14:42:06

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2025 оны мал тооллогын дүнгээр 3 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 60.2 мянган толгойгоор цөөрчээ. 

Энэ хавар урьдчилсан тооцоогоор 1.2 сая толгой мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 553,4 мянган мал төллөжээ. Үүнээс ингэ 162, гүү 7,118, үнээ 25,901, хонь 321,894, ямаа 198,422 толгой төллөжээ.


Одоогоор 553.0 мянган төл бойжиж байгаа бөгөөд мал төллөлт 44.9 хувь, төл бойжилт 99.3 хувьтай үргэлжилж байна.

Мөн 4093 толгой төл мал хорогдож, 1651 толгой мал хээл хаясан тухай ХХААГ-ын Мал аж ахуйн тасгаас мэдээлэв.



相关新闻