"Мад" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2026-04-19 13:43:12

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.  "Зэв" фильмийн залуу уран бүтээлчид "Мад" уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэнэ


Адал явдалт энэхүү уран сайхны киноны продюсероор Ч.Түвшинтөгс, найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, "Орлон тоглогч", "Надад ирээгүй хайр" олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, "Эрхэм элч" продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.


Ташрамд дурдахад, "Зэв" фильмийн уран бүтээлчид өмнө нь "Гэгээн учрал", "Цасан ширхэг", "Алдуул" зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байв. Мөн "Orange" энтертайнментын "Эрдэнэсийн арал", "Reaction" продакшны "Ghost", "17" фильмийн "Орлон тоглогч" зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит киног хамтран бүтээжээ. 

相关新闻