Гавьяат тамирчин Б.Сэр-Од Бостоны марафонд 54 дүгээрт бариалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б.Сэр-Од АНУ-ын Бостоны марафонд хурд сорив.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй, долоон том цуврал марафоны нэг гэдгээрээ онцлогтой энэхүү гүйлт нь 1897 оноос хойш зохион байгуулж буй дэлхийн хамгийн ууган марафон юм. 130 дахь удаагийн энэхүү марафонд Б.Сэр-Од элит гараанд 2:16:41 цагийн амжилтаар 54 дүгээр байрт барианд орсон байна. Бостоны марафонд Монголын марафонч анх удаа элит гараанд уралдсан нь энэ бөгөөд Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт жагслаа.
Энэ
жилийн Бостоны марафонд нийтдээ 137 орны 30 мянга гаруй гүйгч оролцсон байна.