Аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр илэрхийлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг маргааш Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд зохион байгуулна.
Энэ үеэр “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн, Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм. Мөн хүүхдүүд аз жаргалтай гэр бүлийг хэрхэн төсөөлдөг вэ гэдэгт хариулт авах боломжтой.
Өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, нийслэлийн шилдэг гэр бүл болон хүүхдүүдийн төлөөлөл оролцох аж.
Ж.Болор