УВС: “Өглөөний алхалт”-д иргэд өргөнөөр хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-24 17:32:03

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Биеийн тамир, спортын газраас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран "Өглөөний алхалт" аяныг иргэдийн дунд өрнүүлж байна.


Өглөөний алхалт орон нутгийн 05:30-07:30 цагийн хооронд үргэлжилж байгаа бөгөөд аймгийн төвийн иргэд ихэвчлэн Гашууны гол, Улаан уул, Чандмань чиглэлд 5-10 км зайд алхаж байна.


“Өглөөний алхалт” нь зөвхөн аймгийн төвөөр хязгаарлагдахгүй, хөдөөгийн 18 суманд ч өрнөж байгаа бөгөөд өглөө эртлэн алхдаг иргэдийн тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Түүнчлэн байгууллага, хамт олноороо нэгдэн оролцохоос гадна сургуулийн сурагчид ч өргөнөөр хамрагдаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж байна.


Иргэн бүр өглөөг эрч хүчтэй эхлүүлж, цэвэр агаарт алхаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, эерэг дадлыг хамтдаа бий болгохыг аймгийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.



           

                                                                                                                              

相关新闻