Элчин сайд Д.Н.Гореликт “Алтан гэрэгэ” гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-27 09:09:10

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 24-нд хүлээн авч уулзлаа.


Элчин сайд Д.Н.Горелик манай улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко, Гадаад хэргийн сайд Алейник нарын манай улсад тус тус хийсэн айлчлалыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл гаргаж ажилласныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайшаан үнэлж буйгаа онцоллоо.


Монгол, Беларусын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний идэвх зүтгэлд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.


Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, ойр дотно хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.


相关新闻