Ираны Гадаад хэргийн сайд А.Арагчи Санкт-Петербургт хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-04-27 16:16:40

ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /TASS/. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д хүрэлцэн иржээ. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзах төлөвтэй байна.  


А.Арагчи дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаргийн өглөө Санкт-Петербург хотод хүрэлцэн очсон гэж IRNA агентлаг мэдээлсэн байна. Ираны дипломат албаны тэргүүн айлчлалынхаа хүрээнд Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ гэж тус агентлаг өмнө нь мэдээлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ "Арагчи хэлэлцээ хийх зорилгоор Орост айлчилж байгаа" гэдгийг баталсан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны сайдтай уулзахаар товлосон гэдгийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. 

相关新闻