СЭЛЭНГЭ: Хууль эрх зүйн мэдлэгийг бодит жишээнд тулгуурлан хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-28 19:04:36

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Иргэд, зорчигчдод зориулсан “Гаалийн тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэл хүргэх” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Алтанбулаг хилийн боомтод зохион байгууллаа.


Тус өдөрлөгт Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан хаагчид, Хилийн цэргийн 0101-р дүгээр анги, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газрын төлөөллүүд оролцлоо.


Үйл ажиллагааны хүрээнд иргэд зорчигчдод хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хяналт шалгалтад ашиглаж байгаа багаж хэрэгслийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, зорчигчдод тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өглөө.

 

Гаалийн байгууллагаас энэхүү өдөрлөгөөр дамжуулан gaali.mn цахим хуудсыг ашиглан хэрхэн гаалийн бүрдүүлэлт хийх, бэлэн мөнгөө гаалийн байгууллагад хэрхэн мэдүүлэх, эм эмнэлгийн хэрэгслийн тухай болон холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө. Мөн салбар лабораторийн итгэмжлэлийн хүрээг тайлбарлан танилцууллаа.

 

Түүнчлэн Алтанбулаг сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн 43 сурагчид Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, боомтын бүтэц, хүчин чадлын талаар танилцуулга хийв.

 

Мөн “Ирээдүйн гаальчин” сэдвийн хүрээнд хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг гар тээшиндээ авч явснаар ямар хууль тогтоомж зөрчигдөж байгааг таниулах зорилготой дадлага, дасгал сургуулилалтыг хийж, сурагчдад хууль эрх зүйн мэдлэгийг илүү ойлгомжтой, бодит жишээнд тулгуурлан хүргэлээ.

 

 

相关新闻