Нэг сарын хугацаанд 36 км зам засчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЗам дагаж хөгжил ирдэг гэдэг. Сэлэнгэ аймгийн төвийн зам харгуйгаа засахаас гадна сумд, тосгоддоо хүрэх замыг засч, асфальтан зам тавих ажлыг шат дараатай хийж байна.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 45 км зайд орших дөрвөн зам буюу зүүн тийшээ Ерөө, Бугант, баруун тийшээ Дулаанхан тосгон, урагшаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул явах чиглэл бүхий уулзварыг “дөрвөн зам” хэмээн нэрлэдэг. Энэхүү дөрвөн замаас Ерөө сум хүртэлх 36 км замыг сайжруулан заслаа. Уг ажлыг 'Төгс зам'' ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 07-р сарын 20- ны өдөр ажлаа эхэлж, энэ сарын 21-ний өдөр ажлын хэсэгт хүлээн өгчээ.
Ч.Отгонцэцэг
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                     
                    
注释