Өнөөдөр Токиод хүч үзсэн жүдочид бүгд хожигдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТокио хотноо болж байгаа жүдо бөхийн “Токио Их дуулга-2016” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд хүч үзсэн манай дунд жингийн 4 жүдоч бүгд ялагдлаа.
Энэ өдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдааны медальтнууд тодрох юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батгэрэл, Б.Баяндүүрэн нар зодоглож байгаа. Б.Батгэрэлийн хувьд эхний тойрогтоо Канадын Брэдли Ланглойсыг ялсан ч хоёрдугаар тойрогт Узбекстаны бөх Бобоевт ялагдаж, тэмцээнээ дуусгасан бол Б.Баяндүүрэн эхний тойрогтоо Тайванийн Чун Шан Чинтэй барилдаж мөн л ялагдлаа.
81 кг-д Н.Дагвасүрэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Ли Хуй Жинтэй барилдахаар оноолт таарсан ч БНСУ-ын тамирчинг баралгүй үзэгчийн суудалд шилжив.
Эмэгтэй 63 кг-д М.Даваасүрэн эхний тойрогтоо Японы Мегуми Цугане-д ялагдав. Харин 70 кг-д барилдсан М.Баяртуул Тайванийн Шан Ли Юүг баралгүй тэмцээнийг дуусгав.
Манай хөнгөн жингийн жүдочид баасан гарагт нэг алт, хоёр хүрэл медаль авсан бол дунд жингийнхэн ийнхүү бүгд хожигдов.
Д.Өлзий