Алаг-Эрдэнэ сумын цэцэрлэг зориулалтын байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 80 орчим хүүхдүүд дотуур байрны зориулалтаар баригдсан шаардлага хангахгүй орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авч байсан бол 2 давхар стандартын шинэ цэцэрлэг ашиглалтад орж сумын төвийн цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.
Тус цэцэрлэг нь 2 давхар бөгөөд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Их үен” компани чанарын өндөр түвшинд, хамгийн сүүлийн үеийн цэцэрлэгийн стандартын дагуу барьж гүйцэтгэн ашиглалтад өглөө.
Шинэ цэцэрлэгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар сум орон нутгийн удирдлага болон иргэд оролцлоо.
Б.Гантуяа