Зүүн Азийн тусгай олимпоос Хөвсгөлийн хүүхдүүд медальтай ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХонгконг улсад 11-р сарын 24-29-ий өдрүүдэд болсон зүүн Азийн бүс нутгийн “Тусгай олимп”-т Хөвсгөл аймгаас С.Долгормаа ахлагчтай 3 хүүхэд оролцож бүгд медаль хүртжээ.
Тодруулбал агаарын теннисний төрөлд оролцсон А.Баттөгс, Э.Энхбаяр нар мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд оролцсон А.Дэлгэрмягмар хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Тэмцээнд зүүн Азийн бүс нутгийн 6 орны 300 гаруй хүүхдүүд оролцсоноос анх удаагаа оролцож буй Хөвсгөлийн хүүхдүүд ийн амжилттай оролцжээ.
Өнгөрсөн 4 сард Хөвсгөл аймагт анх удаа “Тусгай олимп”-ийн тэмцээнийг зохион байгуулж 60 гаруй хүүхдүүд оролцож тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд Хонгконгт болох тэмцээнд оролцох эрх авсан ажээ.
Б.Гантуяа