ХӨВСГӨЛ: 2 настай хүүгийн цогцсыг оллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж үдээс хойш 16 цагийн орчим хүүгийн цогцсыг олсон байна.
Хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд үзлэг дуусах хүртэл хэнийг ч ойртуулахгүйгээр мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.
Үзлэг бүрэн дууссаны дараа цогцост задлан шинжилгээ хийж, шинжээч нарын баг ажиллан нас барсан шалтгаан нөхцөлийг тогтооно гэж ЦЕГ-ын ХМОНХ-ийн мэргэжилтэн С.Баярбилэг хэллээ.