Мөрөн суман доторх нийтийн тээврийн үйлчилгээнд сонгон шалгаруулалт зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн суманд өнөөдрийн байдлаар Эх замын эхлэл, Булнайн хишиг гэсэн хоёр компанийн 30 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.
Тус тээврийн хэрэгслүүдэд Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн тасгаас өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг хийхэд заасан шугамын дагуу зорчдоггүй, харилцааны соёлгүй, техникийн бүрэн бүтэн байдал стандартыг хангаж чадахгүй байгаа зэрэг дутагдал зөрчил илэрсэн учраас Мөрөн сумын доторх зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй зарлаад байгаа ажээ.
Сүүлийн жилүүдэд Мөрөн суманд хамгийн их иргэдийг бухимдуулдаг, ялангуяа хүйтний улиралд маш их санал гомдол дагуулдаг нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн болон орон нутгийн удирдлагуудын шүдний өвчин болж шийдэлд хүрэхгүй байгаа тулгамдсан асуудлын нэг болжээ.
Б.Гантуяа