ИТХ-ын III хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан арван хоёрдугаар сарын 05-нд албан ёсоор эхэллээ.
Төлөөлөгчид хуралдааны өмнөх өдөр харьяалах байнгын хороодод хуваагдан хуралдаж орон нутгийн нийгэм эдийн засгийн нэн түрүүнд шийдвэрлэх асуудлуудтaй танилцаж, хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хэлтэс, агентлагийн ажил хариуцсан хүмүүсээс тодруулга мэдээлэл авчээ.
Энэ удаагийн хуралдаанаар тус аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, Дорноговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2016 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт, аймгийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын хувь хэмжээ тогтоох тухай, Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, орон нутгийн 2017 оны төсвийг батлах, аймгийн Аудитын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан сонсох зэрэг 11 асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдаанд ирэх ёстой 31 төлөөлөгчийн 28 нь хүрэлцэн ирснээр ирц 90.3 хувьтай хуралдаж байна.
Х.Эрдэнэбулган