“Нэг-иргэн, нэг-бүртгэл” зорилттой ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-05 11:29:32

Зургаан жилийн өмнөөс эхлэн Иргэний үнэмлэхийг Иргэний Цахим үнэмлэхээр сольж  иргэдийг гар хурууны хээгээр бүртгэх шинэ ажлыг эхлүүлэн 16-аас дээш насны бүх  иргэдийг цахим үнэмлэхжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Төрөөс иргэдэд Эх орны хувь хүртээхэд аймгийн хэмжээнд нийт 20 гаруй мянган иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгаж, хуулийн этгээдийн  болон Эд  хөрөнгийн  эрхийн  цаасан  баримтыг цахимжуулж  дуусгаад байна.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2012 оноос хойш шат шатны сонгуулийг эрх зүйн шинэ орчинд зохион байгуулж, иргэдийг сонгох, сонгогдох боломжоор хангаж онлайн  мэдээллийн сангаас сонгогчийн  нэрсийн  жагсаалтыг шууд гаргадаг болгосон.

2016 оны УИХ, аймгийн ИТХ-ын сонгууль болон Сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийг  амжилттай зохион байгуулж, Аймгийн хэмжээнд 92 хэсэг дээр 98 итгэмжлэгдсэн ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллуулсан байна.

2016  оны  эхний 11 сарын байдлаар 24201 иргэдэд Иргэний бүртгэл, 1104 иргэдэд Хуулийн  этгээдийн бүртгэл, 7564 иргэдэд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл ба 3634 иргэн, хууль хяналтын байгууллагад 541 архивын лавлагаа, бусад үйлчилгээг үзүүлэн  ажиллаж  байна.    

 

А.Бямбасүрэн

相关新闻