Баян-Өлгийд мал, махны үнэ өнгөрсөн жилийнхээс хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-05 13:13:51

Баян-Өлгий аймагт хэд хэдэн аж ахуйн нэгж хөдөөний малчдын дунд явж үхэр цуглуулан аймгийн төвд оруулж ирээд нядалж байна.

Зарим хэсгийг нь баглаад улсын нийслэл, урьд, хойд хөрш нар руугаа гаргаж байгаа сурагтай. Бас зарим нь махыг хөлдөөгөөд хадгалж эхлэв. Мах их хэмжээгээр бэлтгэж байгаа учир нь энд кг мах 4-5 мянган төгрөг, харин нас гүйцсэн үхрийг ченж нар малчдаас 200-300 мянган төгрөгөөр худалдан авч байна.

Малын зах дээр мөн адууны тоо олон байна. Зарим нь адууг ч бөөнөөр нь нядалж байгаа харагдана. Зах дээр казы өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 мянган төгрөгөөр хямд буюу 24000 төгрөг байна. Махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш буураагүй, харин кг цагаан будаа 2500-5000 төгрөг зэргээр зарим төрлийнхний үнэ өсч эхлэв.

Өлгийн зах дээр хонь 55-70 мянга, үхэр 250-500 мянга, адуу 500-800 мянга, хонины нэхий 1500, ямааны арьс 16000, үхэрийн шир 18000, тонн нүүрс 65000, А 80 литр бензин 1470 төгрөг байна.                                                                

  Ш.Айзаря

相关新闻