Багш нарын дунд цахим хичээлийн уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-06 11:06:32

Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар сургалтад мэдээлэл харилцааны технологи, боловсролын нээлттэй нөөцийг үр дүнтэй хэрэглэж байгаа багшийг шалгаруулах цахим хичээлийн уралдаан зохион байгууллаа.

Уралдаанд нийт 13 хичээл, Сургуулийн өмнөх Боловсролын 6, мэдээллийн технологийн багш нарын ангилалд  2, бага боловсролын багшийн ангилалд  3, суурь, бүрэн дунд боловсролын багш нарын ангилалд  2 багшийн бүтээл ирүүлжээ.

Мэдээллийн технологийн багш нарын ангилалд Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн мэдээллийн технологийн багш П.Сарантунгалаг “Excel программ ашиглан дүнгийн хуудас боловсруулах”,

-Сургуулийн өмнөх боловсрол Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн багш А.Өлзийбаяр ”Шувуухай, Дүрслэх үйл ажиллагаа, Бэлтгэл бүлэг”,

Бага боловсрол-Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ариунаа, Цэрэндолгор, М.Цэндсүрэн, О.Бадам, Ө.Загдхорлоо нар “Тойрог ба дугуй, 3-р ангийн математик”

Суурь, бүрэн дунд боловсролоос Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн Монгол Хэл Уран Зохиолын багш Г.Эрдэнэчимэг “Оюунтүлхүүр нэрт сургаалиас, Үндэсний бичиг хичээл, 9-р анги”  тус тус бүтээл  шалгарч улсын уралдаанд оролцлоо. 

Улсын уралдаанд Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ариунаа, Цэрэндолгор, М.Цэндсүрэн, О.Бадам, Ө.Загдхорлоо нар “Тойрог ба дугуй, 3 дугаар ангийн математик”-ын цахим хичээл 2 төрөлд тус бүрдээ 2 дугаар байр эзэллээ.

А.Бямбасүрэн

相关新闻