Ирэх оны төсвийн төслийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-07 12:30:13

Энэ сарын 05-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар ирэх 2017 оны орон нутгийн төсвийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төслөөс харахад тус аймгийн татварын орлогыг 12 тэрбум, 29 сая 104 мянган төгрөгөөр, аймгийн төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 11 тэрбум, 560 сая 537,1 мянган төгрөгөөр баталсан байна.

Харин тус аймгийн төсвийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 3 тэрбум, 044 сая,128,4 мянган төгрөгөөр, Дорноговь  аймгаас  улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 1 тэрбум, 310 сая 304,8 мянган төгрөгөөр тус тус батлав.

Албаныхан орон нутгийн төсөв батлахдаа улс оронд тулгараад байгаа хөрөнгө санхүүгийн хямрал, орлого зарлагын хэмжээг нарийвчлан тооцож зарим шаардлагагүй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танасан байна.  

Х.Эрдэнэбулган

相关新闻