Оросын утга зохиолын хамгийн том “Большая книга”шагналын эзэд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГОрос улсад жил бүр зохион явуулдаг Үндэсний уран зохиолын “Большая книга” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Москвагийн төвийн Пашковын өргөөнд боллоо.
2005 оноос уламжлал болсон энэхүү уралдааны финалд 11 зохиолчийн бүтээл тунаж үлдсэн юм. Үүнд: Петр Алешковский "Крепость", Евгений Водолазкин "Авиатор", Мария Галина "Автохтоны", Владимир Динец "Песни драконов", Алексей Иванов "Ненастье", Александр Иличёвский "Справа налево", Анна Матвеева "Завидное чувство Веры Стениной", Сергей Солоух "Рассказы о животных" /"Амьтдын тухай өгүүллүүд"/, Людмила Улицкая "Лестница Якова", Саша Филипенко "Травля", Леонид Юзефович "Зимняя дорога" зохиолууд шалгарчээ.
Ингээд шүүгчдийн саналаар энэ жилийн тэргүүн байрны шагналыг Леонид Юзефович “Зимняя дорога”/Өвлийн зам/, удаах байрыг Евгений Водолазкин “Авиатор” /”Нисэгч”/, гуравдугаар байрны шагналыг зохиолч Людмила Улицкая “Яковын шат” номоороо “хүртэж, “Большая книга" уралдааны дэлгэсэн номын цом, мөнгөн шагналыг эзэд болсон.
Уралдаанаар уншигчдын санал асуулгыг Интернетээр явуулдаг уламжлалтай. Нэг лайкийг нэг саналд тооцдог бөгөөд Интернетийн нэгдүгээр байранд Людмила Улицкая "Лестница Якова", удаах байранд Мария Галина “Автохтоны”, гуравдугаар байранд Евгений Водолазкин "Авиатор" зохиол тус тус шалгарчээ. Сонирхолтой нь хоёр, гуравдугаар байрны санал хоорондоо дөрвөн саналын зөрүүтэй байжээ.
2016 оны “Большая книга “уралдаанд 252 зохиолч ном,гар бичмэлүүдээ ирүүлжээ. Түүнээс гадна хуучин Зөвлөлтийн 12 орноос зохиолчид бүтээлээ ирүүлсэн байна.
Уралдааны бүтээлийг Оросын Утга зохиолын академийн 100 гаруй нэр хүндтэй гишүүд тодорхойлдог юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд үргэлжилсэн үгийн мастерууд, утга зохиолын шүүмжлэгчид, хэвлэлийн газрын эзэд, редакторууд , олон нийтийн зүтгэлтнүүд ордог. Тус академийг Утга зохиолын улсын музейн захирал, академич Дмитрий Бак тэргүүлдэг. “Большая книга” шагналын нийт сан 6 сая рубль. Нэгдүгээр байранд 3 сая рубль, хоёрдугаар байранд -1,5 рубль, гуравдугаар байранд 1 сая рубль байдаг.
А.Огторгуймаа.