“Улаанбаатар” олон улсын кино наадам 17 дахь удаагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 17 дахь удаагаа 10 дугаар сарын 8-15-нд болно.
Энэхүү кино наадам Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Энэ жилийн наадмын хөтөлбөрт:
-Нээлтийн кино
үзвэр
-“Хангарди” Монгол
киноны уралдаант хэсэг
-“Үзэхийн хязгаар”
Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах хэсэг
-Иран, Франц,
Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали,
Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсын 2024-2025 онд бүтээсэн уран сайхны болон
баримтат кино үзвэр
-Кино боловсрол олгох “Залуу үзэгч”
хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан “Industry Day” форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөрт орсон кино бүтээлүүдийг
танилцуулж байна:
“Монгол кино” хэсэг:
ШУВУУЛАХУЙ /FALCONRY/ Найруулагч: Б.Энхбаяр
ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ /SILENT
CITY DRIVER/ Найруулагч: Ж.Сэнгэдорж
ГУРАВ ДАХЬ ЦОХИЛТ /THE
THIRD PUNCH/ Найруулагч: Р6Эрхэмбүрэн
ТАТАР /TATAR/ Найруулагч:
Б.Батдэлгэр
“Үзэхийн
хязгаар” хэсэг:
Энэ жил Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд ”Улаанбаатар” олон улсын кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсгээр Монголын сор уран бүтээлчдийг дахин алдаршуулах, тэдэнд хүндэтгэл илэрхийлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгож, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г6Жигжидсүрэнг онцлон, түүний 1970 онд бүтээсэн “Анхны алхам”, 1976 онд бүтээсэн “Хүний амь” кино уран бүтээлийг өргөн дэлгэцээр, ганцхан удаа толилуулах юм.
ОЛОН УЛСЫН КИНО ХЭСЭГ:
ЭНГИЙН НЭГЭН ОСОЛ
IT WAS JUST AN ACCIDENT
Найруулагч: Жафар Панахи
Улс: Иран, Франц, Люксембург
ОЙЧИХ ЧИМЭЭ
SOUND OF FALLING
Найруулагч: Масча Шилински
Улс: Герман
НУУЦ АГЕНТ
THE SECRET AGENT
Найруулагч: Клебер Мендонса Фильо
Улс: Бразил, Франц, Герман, Нидерланд
ДОТНОСОЛ
SENTIMENTAL VALUE
Найруулагч: Иоахим Триер
Улс: Норвеги, Франц, Дани, Герман
СЭХЭЭРЭЛ
RESURRECTION
Найруулагч: Би Ган
Улс: Хятад
ХАЙР ҮЛДЭНЭ
THE LOVE THAT REMAINS
Найруулагч: Хлинур Палмасон
Улс: Исланд, Дани, Швед, Франц
ГАНЦ БИЕ ЭЭЖ
SOLOMAMMA
Найруулагч: Жанике Аскевольд
Улс: Норвеги, Латви, Литва, Дани, Финлянд
ВЕРМИЛИОН ТОСГОН
VERMIGLIO
Найруулагч: Маура Дельперо
Улс: Итали, Франц, Бельги
РЕНУАР
RENOIR
Найруулагч: Чие Хаякава
Улс: Япон, Франц, Сингапур, Филиппин, Индонез, Катар
НИНО
NINO
Найруулагч: Полин Локес
Улс: Франц
“Залуу үзэгч” хөтөлбөр:
СУРГАМЖ
LESSON LEARNED
Найруулагч: Балинт Симлер
Улс: Унгар
ТОКСИК
TOXIC
Найруулагч: Сауле Блювайте
Улс: Литва
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ
HAPPYEND
Найруулагч: Нео Сора
Улс: Япон, АНУ, Сингапур, Их Британи
ДУУГҮЙ ТРИЛОГИ
SILENT TRILOGY
Найруулагч: Юхо Куосманен
Улс: Финлянд
БАРИМТАТ КИНО ХЭСЭГ:
ТӨМӨР ӨВӨЛ
IRON WINTER
Найруулагч: Касимир Бёржесс
Улс: Австрали, Монгол
АМЬСГАЛЫН ДУУ
SONG OF BREATH
Найруулагч: Симона Каноника
Улс: Швейцарь, Итали
ӨРНӨ ЗҮГТ, САПАТАД
TO THE WEST, IN ZAPATA
Найруулагч: Давид Бим
Улс: Куба, Испани