Тусгай хэрэгцээнд авсан газрыг цуцлуулах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-08 20:59:02

Дорноговь аймгийн Сайншанд хотод Монголын  хүнд аж үйлдвэрийн анхны парк байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарч  орон нутгаас 3512 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Аж үйлдвэрийн парк  байгуулахаар  олон жил ярьж судалгаа хийсэн ч эдүгээ энэ бүс нутагт ямар ч үйлдвэрийг барьж босгоогүй өдий хүрсэн юм.

Нэгэнт аж үйлдвэрийн парк байгуулахгүй нь тодорхой болсон учраас улсын тусгай хэрэгцээнээс тухайн газрыг гаргах тухай албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргаас Засгийн газарт тавьжээ.

Хэрэв энэ асуудал шийдэгдвэл орон нутгийн иргэдэд газрыг хуулийн дагуу өмчлүүлэх, эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 12 дугаар сарын 05-нд хуралдсан ИТХ-ын үеэр мэдэгдэв.

Дээрх тусгай хэрэгцээний газарт Засгийн газраас 14 тэрбум төгрөг гаргаж геологи, ус, суурьшлын бүсийн судалгааг мэргэжлийн компаниудаар хийлгэж байсан билээ.

Дашрамд дурдахад уг газарт таван үйлдвэр барихад талд нь багтах төдийгүй талыг нь нөөц газар болгож ашиглах боломжтойг АНУ-ын “Бектел” хэмээх компани хийж байжээ.  

Х.Эрдэнэбулган

相关新闻