Малын эмчийг бодлогоор бэлтгэх хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт малын эрүүл мэндийг хамгаалах, үзлэг тарилга болон шаардлагатай үйлчилгээний чиглэлээр 22 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдын хэлж буйгаар орон нутагт малын эмчийн мэргэжлээр ажилладаг боловсон хүчний тоо харьцангуй бага бөгөөд 80 мянган малд нэг малын эмч ногддог нь ачааллыг хэт их нэмэгдүүлдэг байна.
Энгийн стандартаар бол улсын хэмжээнд дунджаар 40 мянган малд нэг малын эмч ногдвол хэвийн гэж үздэг аж.
Тиймээс орон нутагт малын эмч мэргэжилтнийг бодлогоор бэлтгэх, сургахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж. Нөгөө талаар малчдыг хариуцлагатай болгох, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд малчин, малын эмч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг албаны хүн онцоллоо
Х.Эрдэнэбулган