Дахин төлөвлөлт хийсний дараа уурын зуухыг ашиглана гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬӨнгөрөгч 2015 онд Дорноговь аймгийн Сайншанд сумаас баруун зүгт шинэ суурьшлын бүсэд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 8,4 мегаваттын хүчин чадалтай дулааны станц баригдсан.
Дулааны станц баригдаад жил гаруй болж байгаа ч өнөөг хүртэл ашиглаагүй байгаа юм. Станцыг хэрхэн ашиглах талаар албаны хүнээс тодруулахад “ 2015 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын баруун хэсэгт 2 км авто зам барьж шинэ уурын зуухыг ашиглалтад оруулсан ч ажиллуулж үзээгүй юм билээ.
Тэнд уурын зуух барьсан ч эдийн засгийн үр өгөөж муухан байна. Эргэн тойронд нь иргэдэд газар олгочихсон учир дахин төлөвлөлт хийж байшин барилга барих боломжгүй болсон. Уурын зуухны цаана нь барилга байшингаа баръя гэхлээр ямар ч дэд бүтэц байхгүй учир хэн ч тийшээ нүүж суурьшихгүй.
Тухайн газарт иргэд өмчлөлийн газраа авчихсан атал хашаа байшингаа барьдаггүй нүцгэн тал хэвээрээ байна. Тиймээс орон нутгаас уурын зуухны наад хэсгийн газрыг дахин төлөвлөлтөд оруулснаар уурын зуухыг ашиглах боломжтой болно” гэлээ.
Х.Эрдэнэбулган