Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 92 хэргээр өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Цагдаагийн газраас танилцуулсан энэ оны 11 дүгээр сарын гэмт хэргийн мэдээллээс харахад тус аймагт 600 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 11 дүгээр сарынхаас 92 хэргээр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Үүний 42-ыг Авлигатай тэмцэх газар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс,Тагнуулын байгууллагаас бүртгэж шалгасан хэрэг байгаа бол 558 хэргийг Дорноговьаймгийн Цагдаагийн байгууллагаас бүргтгэж шалгасан байна.
Гэмт хэргийн өсөлт Сайншанд сумын хэмжээнд 15 хувиар, Замын-Үүдэд 38.6 хувиар тус тус өссөн аж.
Шүүхийн тойргийн харьяаллаар Даланжаргалан, Айраг суманд үйлдэгдсэн хэргүүд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст, Иххэт суманд үйлдэгдсэн хэргүүд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд тус тус бүртгэгддэг байсан бол буцаад Дорноговь аймгийн Цагдаагийн газарт бүртгэгддэг болсноор гэмт хэрэг автоматаар өсөх шалтгаан бий болжээ.
Иргэдийн эрх чөлөө аюулгүй байдалд халдах, санаандгүй бөгөөд болгоомжгүй байдлаас, мөн хулгайн хэргүүд хамгийн их зонхилж үйлдэгддэг байна.
Х.Эрдэнэбулган