652 хүнд 1150 номоор үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-12 13:57:41

Дорноговь аймгийн Төв номын сангаас сумдын иргэд болон албан байгууллагын албан хаагчдад зориулсан номын үйлчилгээг шинэлэг хэлбэрээр хүргэж байна.

Номын сангийн үйлчилгээний тухай аймгийн Төв номын сангийн дарга А.Байгалмаагаас тодруулахад “Зөөврийн номын сангийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд нэлээд бэрхшээл тулгардаг. Номоо машинд ачиж сум бүрт хүрч үйлчлээд буцаагаад хураагаад аваад явчихдаг учраас  шатахуун, унаа, цаг хугацаанаас шалтгаалж ихээхэн ажил болдог. Тиймээс бид сумдын номын сангийн ажилтнуудтай гэрээ хийн ажиллаж байна. Одоогоор Мандах, Сайхандулаан,  Хөвсгөл, Зүүнбаянгийн соёлын төв, УЦУОША, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт хуулийн дагуу албан ёсоор ном  түгээж үйлчилж байгаа. Аймгийн төв номын сангаас энэ жил 652 хүнд 1150 номоор үйлчиллээ” гэв.

Хамгийн сүүлд төмөр замын иргэдэд номын сангийн үйлчилгээг ойртуулах зорилгоор УБТЗ-ын Барилга үйлчилгээний III ангийн хамт олонд номын үзэсгэлэн гаргаж, карт нээж үйлчилсэн байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻