Ирэх онд газар өмчлөлийн хувь хэмжээ 26.6 хувиар өснө гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-13 13:46:56

Дорноговь аймагт 2017 онд нийт 1253 иргэн 189.9716 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилнө.

Эл шийдвэрийг тус аймгийн ИТХ 12 дугаар сарын 05-ны хуралдаанаар хэлэлцэж баталсан  байна.

Тус аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас Монгол Улсын иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Сайншанд, Өргөн, Хатанбулаг, Улаанбадрах, Эрдэнэ сумаас  ирүүлсэн саналыг нэгтгэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянаж, төлөвлөгөөг боловсруулсан аж.

Дорноговь аймгийн хэмжээнд 2003-2016 онд нийт 15522 иргэнд 2606.3 га газрыг өмчлүүлснээс газар өмчлөлийн улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхээ 4223 иргэн баталгаажуулж авсан аж.

Мөн тус аймгийн нийт хүн амын 24.5 хувь нь газраа өмчилж авсан нь улсын дундажтай харьцуулахад 10.1 хувиар илүү байгаа бөгөөд  дээрх төлөвлөгөөг батлуулснаар 2017 онд газар өмчлөлийн хувь хэмжээ  26.6 хувь болж өсөх талаар албаны хүн мэдээллээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻