Өлгий суманд 3094 нь гар худагтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-14 01:23:35

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох байгууллагуудтай хамтран Өлгий сумын гэр хорооллуудын худгуудад тооллого хийж, шинжилгээ судалгаа явуулсан тухай урьдчилсан дүнгээ мэдээллээ.

Өлгий сум 7845 өрх, 32 мянган хүн амтай. Тэдний 3094 нь гар худагтай. Шинжилгээгээр дөрөв, тавдугаар багт байгаа найман худагт өвчин үүсгэх бактери хэвийн хэмжээнээсээ 5-6 дахин их байгаа зэрэг ихээхэн дутагдал илэрлээ. 4-р багт 140 худаг байдаг. Энэ багийнхан хуучирч эвдэрсэн бохир усны  цэвэрлэгээний газарт ойр байрласан байна. Бас зарим айлын худаг он удаан жил бие засах газар болон муу усны цооногт  ойр байрласан зэргээр бохирдож байна. Хорт хавдар их байгаа нь үүнээс үүдэлтэй. Цаашид ундны усны сувганд хамруулах, гүний худагтай болгох, шинжилгээг улам нарийн явуулах шаардлагатай байна гэж МХГ-ын лабораторийн мэргэжилтэн Т.Майра ярилаа.  

Ш.Айзаря

相关新闻