Нэгдсэн эмнэлэгт чанартай оношилгоо хийх боломж бүрдэж, чирэгдэл багасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг оношилгооны тоног төхөөрөмжөөр зохих хэмжээнд хангагдаад байгаа хэрнээ түүнийг хэрэглэх зарим эд материал дутагддаг байна.
Дээхэн үеийг бодоход нийслэлийн нэг, хоёрдугаар эмнэлэгт хэрэглэгддэг хэмжээнд хүрэхээр оношилгооны тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл манайд бий. Өвчтөнүүд хуучин зүрх судас, нойр булчирхай, хоол боловсруулах эрхтэнүүд зэрэг эмгэгүүдээ нийслэлд очиж оношлуулдаг байсан чирэгдэл нь багассан. Оношилгоо, шинжилгээний чанар ч өндөр гэж төв байгууллагаас үнэлэлт өгдөг. Гэвч байр хуучин, давчуу байгаагийн дээр ялангуяа санхүүжилт хүрэлцдэггүйн улмаас оношилгооны тоног төхөөрөмжөө тогтмол бүрэн ажиллуулан төрлийг нь нэмэгдүүлж чадахгүй байна. Тэрчлэн өвчтөнүүд шинжилгээгээ хийлгэхийн өмнө тослог хоол идэхгүй байх зэрэг олон төрлийн шаардлагыг мэдэхгүй байдаг тул үйлчлүүлэгчид шинжилгээнд хэрхэн бэлдэж очих талаар тухайн эмчээсээ зөвлөгөө авч занших нь зүйтэй байна гэж тус эмнэлгийн лабораторийн эмч Х.Гүлнар ярилаа.
Ш.Айзаря