Инженерийн хийцтэй 32 худаг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-14 12:33:29

Дорноговь аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худаг, уст цэг  шинээр гаргахад зориулж хөрөнгө санхүү хуваарилаагүй байна.

Харин тус аймаг Орон нутгийн хөгжлийн сан, сумын Орон нутгийн хөгжлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, малчдын санаачилгаар 10 суманд нийт 424,8 сая төгрөгөөр 32 инженерийн хийцтэй худаг уст цэг шинээр гаргасан аж.

Дээрх уст цэгийг шинээр болон сэргээн засварлан ашиглалтад оруулснаар 96,0 мянган га бэлчээрийг усжуулж 128,0 мянган толгой малыг услах боломж бүрдсэн талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Говьд худаг ус гаргах ажилд “Говь - Ус ундарга” ХХК,  “Коже говь“ ХХК-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллажээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻