Жилийн эцсийн мал тооллого энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-14 15:44:44

Завхан аймагт 2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого болж байна.

Тооллогын нэгдсэн сургалтыг 24 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, Улиастай сумын зургаан багийн Засаг дарга, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, холбогдох ажилтан нийт 40 хүнийг оролцуулан хийлээ. 

Сургалтаар мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, маягт зааврыг дэлгэрэнгүй танилцуулан холбогдох заавар зөвлөмжийг өглөө. Мөн сар, улирал, жилийн эцсийн мэдээ тайлан, хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, статистикийн бусад цаг үеийн шаардлагатай мэдээ мэдээллүүдийг аймгийн Статистикийн хэлтсээс хийлээ.  Дашрамд жилийн эцсийн мал тооллогоос гадна 2016 оны жилийн эцсийн хашаа худгийн тооллогыг давхар зохион байгуулахаар аймгийн комисс байгуулжээ. Энэ жил тооллогын үйл ажиллагаанд холбогдох албаны удирдлагууд болон 130- аад төрийн албан хаагч оролцож байна. Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого энэ сарын 17-ны өдөр дуусна.

Б.Мягмарсүрэн

相关新闻