“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбатыг АНУ-д аялах эрхээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-12-14 15:50:23

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн дэд байрын шагналт Б.Шижирбатыг АНУ-д аялах эрхийн бичгээр шагнасан талаар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрбээр, “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч, авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-д аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр тус шоуны ялагч О.Энх-Эрдэнэд баяр хүргэн, шагналын 100 сая төгрөгийг гардуулсан байна.

Ж.Болор

相关新闻