Зургаан азтан тус бүр дөрвөн сая төгрөг хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн буюу 2016 оны сүүлийн сугалааны тохирол энэ сарын 18-нд болж, 6003 азтан тодров.
Энэ удаагийн сугалаанд 11 дүгээр сарын 1-30-ны хооронд бүртгэгдэж нийт 6,012,023 иргэн сугалаанд оролцож, 37284 аж ахуйн нэгжийн олгосон 15 сая 368 мянга 492 баримт хамарчээ. Харин шагналын сан 675.000.000 төгрөг бол супер шагналын сан 350 сая төгрөг байсан ч азтан тодроогүй. Харин зургаан иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 52 азтан 500 мянган төгрөг, 553 азтан 100 мянган төгрөг хожсон бол 5932 азтан 20 мянган төгрөгийн эзэн болжээ.
Ч.Ариунболд