Цөмийн физикийн нэрт эрдэмтэн Х.Сиражетийн тухай ном хэвлэгдэн гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙЦөмийн физикийн нэрт эрдэмтдийн нэг Х.Сиражет (1938-2007)-ийн тухай «Текти аулеттин дара тулгасы» (Элитийн удам содон хүн) нэртэй дурдатгалын ном Улаанбаатарт хэвлэгдэн гарч уншигчиддаа хүргэгдлээ.
Х.Сиражет Өлгийд дунд сургууль, Ленинградад политехникийн дээд сургууль төгсөөд, 1978 онд Ташкентэд эрдмийн зэрэг хамгаалжээ. Монгол Улсынхаа ШУА-ийн цөмийн шинжилгээний институтад эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар алба хашиж байгаад 1963 оноос академич Б.Чадраа нарын хамт Москвагийн дэргэдэх Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институтад ажиллаж байжээ. Улмаар 1992 онд Алматыд шилжин суурьшаад Казахстан Улсын үндэсний цөмийн төв болон институтад эрдэм шинжилгээний ажилтан, радиацын аюулаас хамгаалах, экологийн институтын орлогч захирал зэрэг албуудыг хашиж нөр их хөдөлмөр бүтээл хийсэн тэр хүний тухай эрдэмтэн мэргэд олон хүн уг номонд дурдатгал, сэтгэгдлээ бичжээ.
Уг номыг Х.Сиражетийн гэргий хүүхдийн эмч Х.Өнерхан эмхэтхэн, УИХ-ын гишүүн асан Х.Сайран оршлыг нь бичиж, Х.Сиражетийн ах Х.Таттекей, зохиолч Р.Шынай нар ариутган шүүсэн байна.
Ш.Айзаря