Ажилгүй иргэдийн тоо 7.5 хувиар өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-19 13:51:29

Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээлийг үзэхэд энэ оны 11 дүгээр сард Дорноговь аймагт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1328 байгаа нь  өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар  2015 оны жилийн эцсийн дүнгээс 8.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 733 буюу 55.2 хувийг  эмэгтэйчүүд эзэлж байгаа нь  өмнөх оны мөн үеийнхээс 3.2 функтээр буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 36.7 хувь нь бүрэн дунд,26.6 хувь нь дээд, 12.3 хувь нь бүрэн бус дунд, 10.8 хувь нь техник мэргэжлийн,10.1 хувь нь тусгай дунд, 2.0 хувь нь бага,0.7 хувь нь магистр, докторын,    0.8 хувь нь боловсролгүй иргэд аж.

Орон нутгаас томоохон уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах, үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр тодорхой ажил өрнүүлж эхэлжээ. 

Х.Эрдэнэбулган

相关新闻