Хоёр жил удааширч байгаа Мандалговийн ерөнхий төлөвлөгөөг ирэх сард хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-19 14:36:18

Улсын төсвийн хөрөнгө оруулалт 380 гаруй сая төгрөгөөр Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөг 2014 онд хийлгэж эхэлсэн байдаг. Гэвч бүтэн хоёр жил өнгөрөхөд ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байгаа юм. Энэ сард аймгийн ИТХ- аар ерөнхий төлөвлөгөөг батлахаар яригдаж байсан боловч хойшилсон байна.

Энэ тухайд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадоржоос тодруулахад, өмчлөлийн газрыг төлөвлөгөөнд тусгаагүй, шинээр барих Мандалговь хотын цэвэрлэх байгууламж хаа байх нь тодорхойгүй, иргэдэд өмчлөх газарт орон сууц төлөвлөсөн зэрэг дахин засч тодорхой болгох шаардлагатай хэд хэдэн зүйлс байгаа тул ИТХ- аар хэлэлцэхийг хойшлуулсан гэлээ.

Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөг анх 2000 онд хийсэн байдаг. Түүнээс хойш газар өмчлөл явагдаж, хотын хаяа тэлж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ерөнхий төлөвлөлтийг дахин хийх шаардлага тулгарч ирсэн. Урьд нь 2011 онд хотын ерөнхий төлөвлөгөө хийлгэхээр орон нутгийн төсвөөсөө 70 гаруйсая төгрөг зарцуулсан боловч тэр нь экспертизээр батлагдаагүй, хөрөнгө үр ашиггүй үрэгдсэн байдаг. Тиймээс ерөнхий төлөвлөгөөг дахин сайтар хийлгэх шаардлагатай гэдэг хүсэлтээ холбогдох яаманд тавьсанаар ийнхүү 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэж эхэлжээ.

Ерөнхий төлөвлөгөөг барилгын зураг төслийн “Эн Эй Пи” ХХК хийж байгаа. Тодорхойгүй шалтгааны улмаас ийнхүү удааширч байгаа ерөнхий төлөвлөгөөг шинэ он гарангуут нэгдүгээр сард багтаан  аймгийн ИТХ- аар хэлэлцэх юм байна.

Т. Отгонтуяа         

 

相关新闻