Авто зам ашигласны төлбөр хураах цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-19 16:21:30

Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын Дорноговь аймгийн Айраг сумын нутагт хамаарах  хэсэг дээр  авто зам ашигласны төлбөр хураах цэг ажиллаж байна.

ЗТЯ-ны харьяа Авто тээврийн Үндэсний төвд хамаарах төлбөр хураах цэгийг энэ оны 11 дүгээр сарын дундуур ажиллуулж эхэлсэн бөгөөд  машин тус бүрээс 1000 төгрөг авдаг аж.

Тээврийн хэрэгслээс хураасан энэхүү хураамжийг Замын санд хуримтлуулж замын эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээнд зарцуулдаг хэмээн албаны хүн ярилаа.    

Х.Эрдэнэбулган

相关新闻