Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад банкуудын хамтын ажиллагаа чухал гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын банкны холбооны ээлжит 11 дүгээр чуулга уулзалтад Төвбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцлоо.
Дээрх чуулганд Монголбанкны үе, үеийн Ерөнхийлөгчдөөс оролцож буй анхны тохиолдол гэдгийг чуулганы нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолжээ. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч банкны салбарынхантай уулзаж санал солилцсон байна.
Тэрээр уулзалтаар эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтай нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсч буйгаа уламжилжээ. Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Монголбанк бодлогоо аль болох зөөлрүүлэх бодлого баримтална. Ирэх онд эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Эдийн засагт нийлүүлж буй мөнгө валютын ханшид дарамт болох учиргүй. Тиймээс Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой хэмээн тодотгосон юм.
Б.Заяа