Ганжуур, Данжуур хөлгөн судрыг хөрвүүлэх ажил 70 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-12-20 17:50:00

"Цогт цагийн хүрдэн" соёлын төвөөс Их хөлгөн судар буюу Ганжуур, Данжуурыг орчин цагийн монгол хэл буюу кирилл бичигт буулгах хөрвүүлгийн ажил 70 хувьд хүрсэн талаар мэдээллээ.

Тус төвөөс санаачлан 2010 оноос  эхэлсэн Ганжуур, Данжуурыг кирилл бичигт буулгах хөрвүүлгийн ажил үргэлжилсээр өдгөө 268 ботийг хянаж хэвлэлд бэлтгэсэн байна.

Энэхүү их хөлгөн судрыг хятад, япон, монгол, төвд хэлээр орчуулсан байдаг ч Төвд, Монгол Улс өөрсдийнхөө хэлээр бүрэн эхээр нь буулгасан. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа өөрийн хэлээр буулгаж байгаа нь энэ бөгөөд XVI зуунд Лигдэн хааны зарлигаар Ганжуурыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг. Энэ удаад “Цогт цагийн хүрдэн” соёлын төв 400 жилийн дараа дахин хөрвүүлэхдээ босоо монгол бичиг, кирилл бичгээр буулгаж буй нь өөрийнхөө хэрэглэдэг хос бичгээр буулгасан дэлхийд ганц оронд тооцогдож байна.

Өдөр тутмын хөрвүүлэгт 40 гаруй, удирдлага менежмент, эрдмийн зөвлөлийн баг нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.

Ганжуур 108, Данжуур 226, Монгол мэргэдийн зохиол бүтээл нийт 400 боть судар гаргах юм.

Ж.Болор

相关新闻