“Snow Melody”-д шинэ жилийн дуунууд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Улсын филармонийн уран бүтээлчид буюу гурван оркестер, гоцлол дуучид шинэ жилийн баярт зориулсан “Snow Melody” нэгдсэн тоглолтыг энэ сарын 23-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Шинэ жилийн баярт зориулсан хамгийн томд тооцогдох уг тоглолтод 200 гаруй уран бүтээлчийн зүрх сэтгэл, авьяас хөдөлмөр шингэснээрээ онцлогтой.
Тоглолтын ерөнхий найруулагч С.Сүхбаатар, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн шинэ уран бүтээлүүд, хуучны сэтгэлд хоногшсон мартагдсан шинэ жилийн дуунуудаас үзэгч, сонсогчдодоо толилуулна хэмээн онцлов.
Тоглолтод Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, Т.Амина, П.Өнөржаргал, Ц.Хулан, С.Баттулга, Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нар шинэ жилийн баярын дуугаа дуулах юм. Мөн урилгаар Ардын жүжигчин Б.Зангад, поп хатагтай Б.Сарантуяа нар сэтгэлд хоногшсон уран бүтээлээ хүргэнэ.
Тасалбар нь 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Юнителийн GG карттай хэрэглэгчид 100 GG оноогоор 5000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Ж.Болор